
Feb 27, 2023
Big Mogul Trans
"FAS-FREE ALONGSIDE SHIP"
Бараа таваарыг усан онгоцны боомтын тавцанд буюу усанонгоцны хашлагын дагуу хvргэнэ.Хэрэв ачааг чингэлэгт хийж тээвэрлэх бол терминал дээр бараагшилжүүлэх ба FCA нөхцөл тохирно.
FAS үнэ нь тээврийн хэрэгслийн төрлөөс хамаарсан буюу зөвхөн усан замын тээвэрт ашиглагддагба FCA үнийг тооцно.
"FOB-FREE ON BOARD"
Худалдагч тал энэ гэрээгээр бараа таваарыг худалдан авагч талын сонгосон усан онгоцонд ачиж, худалдан авагч тал далайн тээврийн зардал болон энэ мөчөөс хойшхи бvх зардал эрсдлийг хариуцна. Энд бараа таваар экспортлохтой холбоотой бvх баримт бичиг, гаалийн асуудлыг худалдагч тал хариуцна.
FOB үнэ гэдэгт
FAS үнэ
Усан онгоцонд ачих зардал зэргийг тооцно.
"CFR-COST AND FREIGHT"
Худалдагч тал тээвэрлэх усан онгоцыг сонгох ба бараа таваарыг ачиж дараагийн боомт хvртэлх далайн тээврийн зардлыг төлнө. Худалдагч тал бараа таваар ачих болон экспортлоход шаардлагатай бvх баримт бичиг болон төлбөрийг хариуцна. Худалдагч тал хvлээлгэн өгсөн боомтоос хойш бараа таваар алдагдах, эвдэрч хэмхрэх болон ямар нэг илvv зардал гарвал худалдан авагч тал өөрөө хариуцна.
CFR үнэ гэдэгт
FOB үнэ
Үндсэн тээврийн зардал зэргийг тооцно.
"CIF-COST INSURANCE AND FREIGHT"
Энд худалдагч тал өмнөх CFR- тэй ижил нөхцөлөөр хариуцлага хvлээх ба vvн дээр нэмж дараагийн боомт хvртэлх тээвэрлэлтийн явцад бараа таваар алдагдах, эвдэрч хэмхрэхийн эсрэг даатгалын зардлыг хариуцна.
CIF үнэ гэдэгт
CFR үнэ
Далайн даатгалын зардал зэргийг тооцно.
Англи хэлээр татаж авах.