
Dec 31, 2022
Big Mogul Trans
МОНГОЛ УЛСЫН ЗАМ, ТЭЭВРИЙН САЛБАРЫН 2022 ОНЫ СТАТИСТИК МЭДЭЭЛЭЛ
Агаарын тээврээр 2022 оны жилийн эцсийн байдлаар нийт 12,892.9 тн ачаа болон шуудан тээвэрлэсэн нь өмнөх оны үеэс 6,468.7 тонн буюу +100.6%-аар өссөн байна. Нийт тээвэрлэсэн ачааны 99.7%-ийг олон улсын ачаа эзэлж байна. Үүнээс илгээсэн ачаа +98%- аар, хүлээн авсан ачаа +84%-аар өссөн нь голлон нөлөөлсөн.
Агаарын тээврийн дамжин өнгөрөлтийн нислэгийн тоо 2022 онд 37,565 болсон нь өмнөх оны мөн үеэс 31,150 удаагийн нислэгээр буюу -45.3%-аар буурсан байна. Үүнд ОХУ болон Украин улсын хооронд үүсээд буй нөхцөл байдал шууд нөлөөлсөн.
Төмөр замаар тээвэрлэсэн нийт ачаа 2022 оны жилийн эцсийн байдлаар 27.68 сая.тонн болж өмнөх оны үеэс 3.58 сая.тонн буюу -11.45%-аар буурсан байна. Нийт ачааны 43%-ийг дотоодын ачаа, 31%-ийг экспортын ачаа, 14%-ийг импортын ачаа, 12%-ийг дамжин өнгөрсөн ачаа тус тус эзэлж байна. Төмөр замын ачааны бүтцээр импортын ачаа +16.27% өссөн ч, экспортын ачаа - 21.43%, дотоодын ачаа -5.56%, дамжин өнгөрсөн ачаа -25.1%-аар тус тус буурсан нь голлон нөлөөлжээ. Экспорт болон дамжин өнгөрөх ачаа буурсан нь ОХУ болон Украин улсын хооронд үүсээд буй нөхцөл байдал шууд нөлөөлсөн.
Монгол Улсын Авто замын тухай хуулийн 4.1.22, 14.1–т заасны дагуу Монгол Улсын нутаг дэвсгэр дэх үндэсний авто замын сүлжээ нь олон улс, улс, нийслэл, орон нутгийн чанартай болон тусгай зориулалтын авто замаас бүрдэнэ. Үндэсний авто замын сүлжээний нийт урт 2022 оны жилийн эцсээр 111,916.7 км байгаагийн 100,354.73 км нь буюу 89.67% нь ердийн хөрсөн, 9,943.74 км буюу 8.88% нь хатуу хучилттай, 0.82% нь хайрган хучилттай, 0.62% нь сайжруулсан хөрсөн зам байна.
Зам, тээврийн салбарын 2022 оны жилийн эцсийн статистик эмхэтгэлтэй бүрэн эхээр нь татаж авах.