top of page

Инкотермсийн нөхцөлүүд "Бүх төрлийн тээвэрт ашиглагдах дүрэм"

2023 оны 3-р сарын 5

Big Mogul Trans

"EXW – EX WORKS"

Худалдагч талын ганц vvрэг нь энэ тохиолдолд бараа таваарыг өөрийн vйлдвэр дотор хvлээлгэн өгөх ба бусад бvх vйл ажиллагаа, тэдгээртэй холбоотой зардлыг худалдан авагч тал өөрөө хариуцна.


EXW үнэ гэдэгт:

  1. Худалдан авч байгаа барааг үйлдвэрлэсэн зардал.

  2. Сав баглаа боодлын зардал

  3. Талууд тохиролцсон бол бараа бүтээгдэхүүний гшалгахтай холбоотой зардал зэргийг тооцно.



"FCA – FREE CARRIER"

Худалдан авагч тал бараа таваар зөөвөрлөх, тээвэрлэх төрлөө сонгоно. Худалдагч тал бараа таваарыг тээвэрлэгч байгууллагад хvлээлгэн өгсөнөөр хариуцлага дуусах ба vvнээс хойш худалдан авагч тал өөрөө хариуцна. Хэрэв худалдан авагч экспортын гаалийн бүрдүүлэлтийг хийхийг хүсэхгүй байгаа бол энэ нөхцөлөөр худалдан авалтынхаа гэрээг хийвэл тохиромжтой.


FCA үнэ гэдэгт:

  1. EXW үнэ

  2. Үндсэн тээвэрлэгчид барааг хүргэх зардал

  3. Экспортын гаалийн үзлэгийн зардал

  4. Экспортын гаалийн бүрдүүлэлтийг хийхэд гарах зардал зэргийг тооцно.



"CPT – CARRIAGE PAID TO"

Худалдагч тал тээвэрлэгчийг сонгон нөгөө талтай тохиролцсон газар хvртэлх бараа таваартай холбоотой бvх зардлыг хариуцна. Өөрөөр хэлбэл худалдагч барааны экспортын бүрдүүлэлтийг хийж нийлүүлэх нэрлэсэн газар хүртэл хүргэх үүрэг хүлээнэ. Энэ үед худалдагч талын бараа нийлүүлэх нэрлэсэн газар нь худалдан авагчийн улсын газар байна.


CPT үнэ гэдэгт:

  1. FCA үнэ

  2. Үндсэн тээврийн зардал зэргийг тооцно.



"CIP – CARRIAGE AND INSURANCE PAID TO"

Энд худалдагч тал өмнөх CFR- тэй ижил нөхцөлөөр хариуцлага хvлээх ба vvндээр нэмж дараагийн боомт хvртэлх тээвэрлэлтийн явцад бараа тавааралдагдах, эвдэрч хэмхрэхийн эсрэг даатгалын зардлыг хариуцна.


CIP үнэ гэдэгт:

1. CPT үнэ

2. Даатгалын зардал зэргийг тооцно.



"DAT – DELIVERED AT TERMINAL"

Худалдагч тал худалдан авагчийн нэрлэсэн газарт барааг авчрахтай холбоотой бүх эрсдэл болон нэрлэсэн газар ачааг нэрлэсэн терминал дээр буулгахтай холбоотой эрсдлийг хамтад нь хариуцна. Нэрлэсэн газар нь худалдан авагчийн улсын газар байна.


DAT үнэ гэдэгт:

  1. EXW үнэ

  2. Тээврийн зардал

  3. Экспортын лиценз, экспортын бүрдүүлэлтийн зардал

  4. Ачиж, буулгах зардал зэргийг тооцно.



"DAP – DELIVERED AT PLACE"

Худалдагч тал худалдан авагчийн нэрлэсэн газарт тээврийнхэрэгслээс барааг буулгахад бэлэн болсон ачааг худалдан авагчийн зөвшөөрсөн цэгт хүлээлгэжөгнө.


DAP үнэ гэдэгт:

  1. EXW үнэ

  2. Тээврийн зардал

  3. Экспортын лиценз, экспортын бүрдүүлэлтийнзардал

  4. Ачих зардал зэргийг тооцно.



"DDP – DELIVERED DUTY PAID"

Энд худалдагч тал нь бараа таваар vйлдвэрээс гараад худалдан авагч талд буулган хvлээлгэн өгөх хvртэл гарах бvх зардлыг хариуцна.


DDP үнэ гэдэгт:

  1. DAT үнэ

  2. Импортын лиценз авах зардал

  3. Импорттой холбоотой бүх гаалийнажиллагааны зардал зэргийг тооцно.



Англи хэлээр татаж авах.



Утас: 976-75058686

Факс: 976-75058686

#C-4 тоот, 10-р давхар. Flora tower, Чингисийн өргөн чөлөө, Хан-Уул дүүрэг, Улаанбаатар хот-14250, Монгол Улс

SUBSCRIBE

Sign up to receive BMT news and updates.

Илгээсэнд баярлалаа!

  • Facebook
  • LinkedIn

© 2023 BigMogulTrans, зохиогчийн эрхээр хамгаалагдсан

bottom of page